18-аас дээш насны иргэн бүр цахим үнэмлэхтэй. 21 зуунд бүх зүйл цахим болсон энэ үед цахим гэдэг нэртэй бүрэн цахим биш үнэмлэх. Энэ талаар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны улсын бүртгэлийн мэргэжилтэн Оюунцэрэнээс тодруулъя.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны улсын бүртгэлийн мэргэжилтэн П.Оюунцэрэн,
"Анх цахимүнэмлэх 2010 онд иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж биеийн давхцахгүй өгөгдөл буюу цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнээс хойш цахим үнэмлэхийг иргэд ашиглаж ирсэн. 2013 онд иргэдийн хэлдгээр түц машин буюу төрийн үйлчилгээний цахим машин нэвтрүүлсэн.Үүнээс үүдэн иргэд түц машинд өөрийн иргэний үнэмлэхээ уншуулаад өөртэйгөө хамааралтай лавлагаа мэдээллийг авдаг болсон.Энэ нь иргэд нэг байгууллагаас нөгөө байгууллага руу явж өөрт хамааралтай лавлагаа авч дахиад өөр байгууллагад өгдөг үүнийг зогсоож иргэдэд чирэгдэлгүй болж байгаа юм. Энэхүү үйлажиллагаа шат дараатай явагдаад 2018 оноос хойш хувийн хэвшлийн байгууллагуудтай мэдээлэл солилцдог болсон. Банкнууд дээр иргэн цахим үнэмлэхтэйгээ очоод манайд хамааралтай мэдээллүүдийг авдаг болсон.
Сонгуулийн хуулиар иргэн оршин суугаа хаягийн бүртгэлдээ өөрийн биеэр очиж сонгууль өгөх ёстой.Цахим үнэмлэх гэхээсээ илүү хурууны хээгээр байгаа газартаа өгөх боломжтой. 2019 оноосхойш хууль шинэчлэгдээд нотариатын байгууллагатай мэдээлэл солилцдог болсон. Тэгэхээр нотариат дээр очоод үл хөдлөхийн гэрчилгээ аваад буцаж манай байгууллагад заавал ирэхгүйгээр нотариат манайх руу цахим системээр явуулах боломжтой болсон" гэв.