АНУ-ын алдарт зохиолч Марк Твайн номын зохиол бичих авьяасгүй л төрсөн бол өөрийгөө ном бичих тухай бодоод хэрэггүй гэж хэлсэн байдаг.
Тодруулбал, хүн зохиол бичихэд шаардагдах санаа болон логикийн ухагдахуунууд хүнд төрмөл заяасан байдаг гэжээ. Их Британийн зохиолч Стефен Фрай ч мөн адил амжилтанд хүрсэн зохиолчид л зохиол бичихэд ямар хэцүү болохыг мэддэг хэмээн хэлсэн. Юнескогийн боловсролын судалгааны хүрээлэнгээс дэлхий дээр жилд 2.2 сая шинэ ном гардгаас 3 хүрэхгүй хувь нь л бестселлер болдог гэдэг судалгааг хийсэн байна. Мөн эдгээр зохиолчдын дийлэнх нь 19 дүгээр зуунаас хойш хэрэглэгдэж байсан хуучин арга барилаар бичдэг гэдгийг ч онцолжээ.
Гэхдээ нэгэн залуу зохиолчдыг дараагийн шатанд нь гарахад туслах технологи бүтээж байна.
Майкл Грийн Энэ санаагаа өөрийн 500 хуудастай хамгийн анхны номоо бичиж байх хугацаандаа бодож олжээ. Лайнит нэртэй энэ програм нь зохиолчдод өөрсдийн дата болон логик дарааллын эмх цэгцтэй байх бүхий л ажлыг хийх юм. Тухайлбал ижил нэртэй датанудыг нэг дор цуглуулж ангилан ялгалт хийж үсгийн дарааллын дагуу байршуулах юм. Мөн кино бүтээгчдийн хэрэглэдэг сторибоард шиг ажиллах хэсэгтэй энэ хэсэгтээ зохиолчид өөрсдийн дүрүүд болон логик уялдаануудын тайлбарыг оруулах юм. Ингэснээр зохиол ч номоо бичих хугацаандаа санамсаргүйгээр логик алдаа гаргах юм бол автоматаар сануулга өгөх боломжтой юм. Майкл Грийн Лайнит технологийг олон хүний бүтээлийг хүмүүст хүргэхэд ихээхэн тус болно гэж бодож байгаагаа хэлсэн байна. Одоогоор Лайнитийн туршилтын хувилбарын интернэтээс шууд татан хэрэглэж болох бөгөөд хөгжүүлэлт нь хараахан дуусаагүй байна.
Эх сурвалж: BBC