Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн чуулганаар хүний эрх хамгаалах хууль, өршөөлийн хуулийг онцолж, өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар тэрбээр “Хаврын чуулганы нээлтэд хүний эрхийг хамгаалсан чуулган байгаасай гэж хэлж байсан. Энэ зорилго бүрэн хангагдсан гэж хэлж болно.
Хууль зүйн байнгын хорооны хаврын ээлжит чуулганы хугацаанд хүний эрх хамгаалагчийн тухай хууль, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээлийн хууль гэх мэт хүний эрхтэй холбоотой чухал хуулиудыг баталсан.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг баталсан.энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг ази тивд анх удаагаа манай улс ийм хуультай боллоо” гэж хэллээ.
Энэ хуулиар хоёр гол зүйлийг зохицуулсан байна. Үүнд:
- Ганцаараа эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа болон түүнд оролцож байгаа хүнийг “хүний эрх хамгаалагч” гэж тодорхойлсон.
- Хүний эрх хамгаалагч нь үйл ажиллагаа явуулах явцдаа бусдын эрх, эрх чөлөө алдар хүндийг гутаахгүй байх зохицуулалтыг тусгасан.
Мөн энэ удаагийн улсын их хуралд нийт ялтнуудын 16,7 хувийг өршөөлийн хуулиар суллахаар өргөн мэдүүлсэн байсан. Гэхдээ төр төмөр нүүрээ үзүүлж болохгүй, энэрэнгүй хандах хэрэгтэй гээд 46 хувийг өршөөхөөр шийдвэрлэсэн байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоригдлуудын хоол хүнс, ажиллах орчин хязгаарлагдсан. Нөгөөтээгүүр энэ жил ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа. Тиймээс төр иргэддээ энэрэнгүй хандах хэрэгтэй гэж үзжээ.
Ингэхдээ дараах гэмт хэргүүдийг өршөөхгүй зарчим баримтлах юм.
1. Авилга, албан тушаалыг өршөөхгүй
2. Амь нас санаатайгаар бүрэлгэсэн , хүчингийн гэмт хэрэг үйлдсэн
3. Мөнгө угаах, терроризмтой холбоотой хэргийг өршөөхгүй
4. Хулгайн гэмт хэргийг зорчих эрхийг хязгаарлах байдлаар солино
5. Өршөөлийн хуульд хамрагдсан бол дахин өршөөхгүй
6. Хохирлоо барагдуулсан гэмт этгээдийг өршөөлийн хуульд хамруулна.
Хууль зүйн байнгын хорооны дараагийн чуулганаар хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль, цахим гарын үсгийн тухай хууль, зөрчлийн тухай хуульд анхаарч ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.