Манай редакци нийгмийн даатгал иргэддээ үр өгөөжтэй байгаа эсэх, тэтгэврийн санг яагаад шинэчлэх ёстой талаар мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Эдийн засагч Г.Батзоригтой Нийгмийн даатгалын тогтолцоог яагаад шинэчлэх ёстой талаар ярилцлаа.
Нийгмийн даатгалын тогтолцоо нь олон улсад гурван тулгууртай байдаг. Монголын нийгмийн даатгалын тогтолцоо нэг тулгууртай. Нэг тулгуур дээр тогтож байгаа болохоор энэ сан ачаалал их авна. Ачааллаа дийлэхгүй болохоор ахмадуудын тэтгэврийн насыг нэмэх, залуу ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх гэх мэт арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон.
Энэ бол асуудлыг шийдэх богино хугацааны арга хэмжээ.
Эхний тулгуур нь Монгол хүн болж төрсний нийгмийн хамгаалал авах, анхан шатны тэтгэмж бидний энэ тогтолцоонд суурилж гарч ирж байгаа юм.
Манайд хэрэгждэг эв хамтын систем одоогийн ажилчид нь өнөөдрийн тэтгэврийг нөхөж байдаг тогтолцоо.
Хоёр тулгуурыг нэмэхийн тулд бидэнд шинэчлэл хэрэгтэй. Бидний тэтгэврийн даатгалд төлж байгаа 19% бүгдийг улсад өгөөд улс тэрийг одоогийн ахмадуудад өгч байна. Бидэнд юу ч үлдэхгүй, хуримтлал байхгүй.
- Нэгдүгээрт эхний тулгуур болох тэтгэврийн хуримтлалын тодорхой хэсгийг өөрийн нэр дээр хуримтлуулах ёстой. 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарахад хуримтлуулсан байдлаар тэтгэвэр авах хэрэгтэй. Ийм байдлаар явж байж тэтгэврийн систем амжилттай ажиллана. Ахмадууд тэтгэвэр аваад шууд нийгмийн эмзэг давхарга руу шилжихгүй байх боломж бүрдэнэ. Тэтгэврийн реформ хийж 3 тулгуурт тогтолцоо руу орох хэрэгтэй.
- Хоёрдах нь хуримтлалын буюу бид өөр өөрийн нэр дээр тэтгэврийн данс үүсгээд хуримтлал бий болгоно. Настай болсны дараа хуримтлалаа бага багаар хэрэглэнэ. Одоо ойролцоогоор 300,000 төгрөгийн тэтгэвэртэй, түүн дээрээ өөрийн хуримтлуулсан 300,000 төгрөг нэмэгдэж нийт 600,000 төгрөгийн тэтгэвэртэй болох юм. Өөрөөр хэлбэл гадагшаа аялалд явдаг, насны эцэст хөдөлмөрийн шимээ хүртдэг ахмадууд баймаар байна.
- Гурван тулгуурын хоёр тулгуурыг нэмэхэд ажиллах хүчин ирээдүйд илүү итгэлтэй ажиллах боломжтой болно. Аж ахуй нэгжийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл нэмээд дахин дахин дарамтад ороод байх шаардлагагүй болно.
Энэ шинэчлэлийг шууд хийх боломжгүй. 5-10 жилийн хугацаанд аажмаар хийнэ. Одоогийн системээ устгалгүй, одоогийн систем дээрээ нэмээд шинэчлэх хэрэгтэй. Татвар нэмэгдээд байгаа учраас нийгмийн даатгал төлдөг ажилтан авах дургүй болж байгаа.
Хэрвээ тэр систем рүү шилжвэл дахин дахин ажил олгогчийн төлж байгаа шимтгэл нэмэгдэх шаардлагагүй. Монголын таван хүн тутмын дөрөв нь залуу байна. Гэтэл 20- 50 жилийн дараа хүн амын нас нэмэгдэнэ, ажиллах хүчний тоо буурна. Ингэхээр тэтгэврийн хувийг хэн төлөх вэ? тэтгэврийг маш олон хүн авна, тэтгэврийн шимтгэл төлөх хүн цөөдөж байгаа. Тиймээс одоогийн системээр удаан явахгүй. Тэтгэврийн реформ руу шилжвэл богино хугацаандаа алдагдал 6% болж, урт хугацаандаа 2100 он гэхэд тэтгэврийн сан өргүй болно. Монгол гэлтгүй дэлхийн бүх шилжиж буй орнууд тэтгэврийн реформ хийсэн.