
Цаг урагшлуулсан дэлхийн улсуудын түүх
Цагаа урагшлуулсан дэлхийн хамгийн анхны улсуудын нэг нь Их Британи улс юм.
Британи улс 1916 онд анх энэхүү арга хэмжээг авсан ба хуулийг санаачлан лоббиддож батлуулсан Виллам Виллат гэх барилгын бизнес эрхэлдэг эр байжээ. Тэрээр 1905 оны 4 сард нэгэн өглөө морь унан давхиж явахдаа нар эрт
мандсан ч маш олон айлын хөшиг хаалттай айлууд унтаж байгааг хараад яагаад цагийг урагшлуулж болохгүй гэж анх бодсон гэдэг. Энэ үеэс тэрээр хувиараа ухуулах хуудас хэвлэн тарааж хууль тогтоогч нарт лобби хийж эхэлжээ. 1907, 1909 онуудад Британи улс зуны цагийн хуваарьт шилжих хуулийн төсөл боловсруулж парламентаараа хэлэлцүүлж байсан ч унаж байжээ. Харин 1915 онд Их Британи улс дайнд оролцсоноос нүүрс дутагдаж эрчим хүчний хямралд оржээ. Хуулийг лоббидогчид орой гэгээтэй байх нь нүүрсний хэрэглээг бууруулна хэмээн нотолж үр дүнд нь хууль батлагдан одоог хүртэл дэлхийн баян орнуудын нэг Их Британи жил бүр цагаа урагшлуулж зуны цагийн хуваарьт шилждэг байна.
Монгол улс цагаа урагшлуулснаар валютаар авдаг түлш хэмнэнэ
Манай улс жилдээ 1 тэрбум гаруй ам долларын түлш гаднаас валютаар худалдан авдаг билээ. Тэгвэл бид жил бүрийн 4 сараас 10 сарын хооронд цагаа урагшлуулснаар эдгээр түлшнээс 20 хувь хэмнэх буюу 200 гаруй сая ам доллар хэмнэх тооцоолол байна. Манай улсын 330 гарын сумын дийлэнх нь дизель хөдөлгүүрээр эрчим хүч үйлдвэрлэдэг ба цаг урагшилснаар эдгээр дизель хөдөлгүүр хэмнэлт гаргаж иргэдийн эрчим хүчний хэрэгцээ буурах юм.
Монгол улс цагаа урагшлуулснаар валютаар авдаг эрчим хүч хэмнэнэ
Манай улс жилдээ 200 гаруй сая ам долларын эрчим хүч гаднаас валютаар худалдан авдаг. Тэгвэл бид жил бүрийн 4 сараас 10 сарын хооронд цагаа урагшлуулснаар эдгээр эрчим хүчийг авах валютыг 20 хувь хэмнэх ба мөн дотоодод үйлдвэрлэх эрчим хүчний хэрэглээ буурснаар жилдээ эрчим хүчнээс 100 сая ам долларын хэмнэлт гаргах боломжтой.
Цагаа урагшлуулснаар гэмт хэрэг буурна
Мөн эрт харанхуй болдог боловч иргэд илүү хөдөлгөөнтэй байдаг 7-10 саруудад шөнө жолоодлого багассанаар осол аваар буурдаг гаднын судалгаанууд байдаг.
Тухайлбал гарцан дээр явган хүн осолд орох нь барууны өндөр настай жолооч ихтэй орнуудад буурдаг байна. Мөн дээрэм хулгай гэх мэт харанхуйд үйлддэг гэмт хэрэг буурдаг юм.
Цагаа урагшлуулснаар эдийн засаг сэргэдэг
Өдрийн гэгээтэй цаг уртассанаар хөдөлмөрийн бүтээмж сайжирдаг байна. Ийм учраас маш олон орны Худалдаа аж үйлдвэрийн тэнхимүүд зуны цагийн хуваарийг лоббиддог байна. Манай улсын эдийн засаг Ковид19 цар тахалд нэрвэгдсэн энэ хүнд үед цаг урагшлуулах нь олон бизнес түүн дотроо үйлчилгээний бизнесүүдэд зуны цагт орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж олгоно.
Цагаа урагшлуулснаар нийтийн биеийн тамир сэргэж, иргэдийн эрүүл мэнд сайжирдаг
Цаг урагшлуулснаар иргэд өглөө эрт болон орой гадаа гэгээтэй үед идэвхтэй хөдөлгөөнд оролцсоноор иргэд жингийн илүүдлээ хасах боломжтой болдог гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.
О.Батбаяр