"Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн өрнүүллээ.
- Ардчилсан намд институцийн соёл төлөвшөөгүй нь сайн лидергүйнх гэдэгтэй санал нийлэх үү?
- Ардчилсан намын даргын сонгуульд 35 сая төгрөг байршуулж нэр дэвшиж байгаа тэд 2020 онд ХАОАТ-т хэдэн төгрөг төлсөн бэ?
- С.Эрдэнийн тодотголтой АН, Ц.Тувааны тодотголтой АН гэсэн хоёр хагарлаа яаж шийдэх вэ?
- Сонгогдоод намын дарга болсны дараа хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн баталгаа байна уу? зэрэг асуултуудад хариулт авлаа.
АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшигчид:
- Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл
- Нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
- Нэр дэвшигч Л.Гүндалай
- Нэр дэвшигч Ц.Уртнасан
Онцлох эшлэл
Ц.ОЮУНГЭРЭЛ: ЭНЭ СОНГУУЛЬ МАРГААНТАЙ БОЛБОЛ ДАХИЖ БҮРТГҮҮЛЭХ СОНГУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ
- Миний хувьд нөгөө талын сонгуульд бүртгүүлж үзсэн.Тэнд бүртгүүлээд явж байхад 93 сая төгрөгийг шинээр Хас банканд нээсэн дансанд тушаа гээд дансны дугаар явуулсан. Дансан дээр нь дарж байгаа тамга нь нэгдүгээр сарын 11-нд хүчингүй гээд “Өдрийн сонин” дээр зарлагдсан тамга байсан. Би хүчингүй, дөнгөж өнөөдөр нээсэн данс руу олон түмний надад хандивласан 93 сая төгрөгийг хийж чадахгүй.
Ингээд би хуулийн дагуу явдаг газар бүртгүүлсэн. Би бол 7 сарын 7-нд, 3 дугаар сарын 4-н, 3 дугаар сарын 19-нд гэж гурав бүртгүүлж байж энэ сорилд орж байна.
Энэ сонгууль дахиад маргаантай болох юм бол дахиж бүртгүүлэх сонгууль гэж байхгүй. Тэгэхээр миний хувьд эцсийн цэг дээрээ ирсэн.
Сонгогч, ардчилсан намын гишүүн бүр саналаа өгвөл намын дээд шүүхэд бүртгүүлэх асуудал дүрмийн дагуу явах болно.
Энэ сонгууль 35 сая төгрөг байршуулахыг шаардсан. Үүнтэй холбуулаад хэлэхэд 97 сая төгрөг 820 хүнээс босгосон байсан. Түүнээс 35 сая төгрөгийг одоо энэ оролцож байгаа сонгуульд төлөөд илүү гарсан 60 гаруй сая төгрөгөө буцаалт хийж байгаа.
Ардчилсан нам 31 жилийн хугацаанд юу хийж амжив гэхээр ерөөсөө л Монгол улсын хэмжээний үндэсний нам болж чадсан. Үнэндээ 30 жилийн хугацаанд салаа мөчир болгонд ардчилсан намтай явна гэдэг асар том хөдөлмөр.
Одоо дараагийн шат нь институцийн соёлоо хөгжүүлэх. Соёлыг өдөр тутмын ажлын арга барилаар төлөвшүүлдэг. Хэрэв ардчилсан соёлгүй, төсвийн соёлгүй хүн удирдвал нам замбараагүй хэвээрээ л байна.
– Ковидын үед хүний эрхийн зөрчил маш их гарсан. Ардчилсан индексээрээ ч бид ухарлаа. Энэ бүхэн ковидын үед эрх барьсан Засгийн газрын буруу. Сангийн яам төсвөө хийж чадаагүй, салбар яамд эдийн засгаа эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргаж чадаагүй. Уул уурхайн салбар хамгийн их хөрөнгөтэй салбар хэдий ч Уул уурхайн сайд нь хэдэн хүнийг хэдэнд вакцинжуулчихсан байна гэсэн төлөвлөгөөгүй л сууж байна. Төрөөс цалин аваад ширээний ард зүгээр сууж байна гэсэн үг. Энэ ажлаа хийгээгүй байдлаас болоод иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа. Тиймээс зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай.
- Гол ажлыг хийж байгаа хүн нь эмч нар. Эмч, цагдаа гүйцэтгэх ажилтан хийж чадаад байгаа юм. Ковидын үед өөр орнуудтай харьцуулахад ичмээр л ажиллаа.
- Манайд шударга бусын хонгил хөгжөөд байна. Төрд ажиллаж байж тэрбумтан болоод байгаа хүмүүс тэр хонгилын хүмүүс. Энэ хонгил мөнгөөр үүсдэг. Хоёр, гурван хүн нийлж суугаад хоол идээд хонгил үүсэхгүй. Мөнгөн шилжүүлгээр хонгил үүсдэг. Асуудал хайя гэвэл мөнгийг дага гэдэг.
- Энэ нь хэн нэгний хорлох гэхээсээ илүү сүүдрийн эдийн засаг яваад байна. Энэ хонгил үгүй болохгүйгээр шударга бус зүйл үгүй болохгүй.
- Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намд ямар нөлөөтэй ажилладаг эсэхийг мэдэхгүй. Сүүлийн үед намын ажилд оролцож байгааг нь үнэхээр санахгүй байна. Ерөнхийлөгч байхдаа Ерөнхийлөгч хүн намыг ажилд оролцох ёсгүй. Тэр тусмаа найман жил төрийн тэргүүн байсан хүн бүр дэмий гэж бодож байна.
Ардчиллын хамгийн том эрх мэдэл сонгогчдод байдаг. Манай намын хувьд хамгийн том эрх мэдэлтэй нь жирийн гишүүд байгаа. Манай намын гишүүд хүссэн сонгуульдаа саналаа өгөх эрхтэй.