2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Берлин хотноо Транспэрэнси интернэшнл байгууллага 2020 оны улс орнуудын Авлигын үзүүлэлтийг зарлалаа.
Ковид-19 улс орнууын ардчилалд авилгын эсрэг ажилд ухралт авчирлаа
Энэ удаагийн авилгын индексийн дүнгээс харахад Ковид-19 цар тахлын үед авилга өсөх хандлагатай байсан ба үүнээс улбаалж, улс орнуудыг ардчиллаас ухрахад, эрүүл мэндийн салбар нь хүртээмжгүй байхад нөлөөлжээ. Авлигын индексийн оноо өндөр улс орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт сайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байгаа юм.
Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио хэлэхдээ, “Ковид-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урд өмнө байгаагүй сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна ” гэв.
Дэлхийгээс ОНЦЛОХ нь
2020 оны Авлигын үзүүлэлтийг 180 улс оронд хэмжиж, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргасан байна. Үүнд 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг.
Дани Улс болон Шинэ Зеланд Улс 88 оноотойгоор авилгын үзүүлэлтийг тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор сүүл мушгилаа.
ТОМ өөрчлөлтүүд
2012 оноос хойш 26 улс өөрсдийн Авлигын төсөөллийн индексийн оноогоо сайжруулж чадсан байна. Тэдгээрийн заримыг дурдвал: Эквадор Улс (39), Грек Улс (50), Гайана Улс (41), Мьянмар Улс (28) болон Өмнөд Солонгос Улс (61) оноотой болж, оноогоо нэмж чаджээ.
Харин 22 улсын оноо мэдэгдэхүйц буурсан ба тэдгээрийн заримыг дурдвал: Босни ба Херцеговина Улс (35), Гватемал Улс (25), Ливан Улс (25), Малави Улс (30), Мальта Улс (53), Польш Улс (56)оноотой болжээ.
Ойролцоогоор Авлигын төсөөллийн индексийн оноо сүүлийн 10 гаруй жилд дийлэнх улсуудад зогсонги байдалтай байна. Өсөлт гарахгүй байна. Үүнд жишээ нь Монгол улсын оноо сүүлийн таван жилд 35-37 онооны хооронд гацжээ. Энэ нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улс орнууд, улс төрчид засгийн газрын зүгээс хийхгүй, удаашруулж байгаагийн үзүүлэлт юм. Мөн Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь 50-с доош оноотой байна.
КОВИД-19
Улс орнууд эрүүл мэндийн салбартаа сайн хөрөнгө оруулалт хийвэл авилга багатай улс орнуудын тоонд багтаж байна. Жишээ нь эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг Уругвай Улс (71 оноотой ) латин америк бүс нутгийн Авлигын төсөөллийн индексийн хамгийн өндөр оноотой улс юм. Энэ нь тус улсыг Ковид-19 болон Зика зэрэг бусад халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд эергээр нөлөөлжээ.
Харин Бангладеш Улс (26 оноотой) бөгөөд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдгийн зэрэгцээ эрүүл мэндийн төвүүд дэх авлига, гадаад туслалцааг завших зэрэг авлигын гэмт хэргүүд Ковид-19-ын үед цэцэглэсэн байна.
Авлигын төсөөллийн индексийн бага оноотой улс орнууд Ковид-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчилсан институцийг хамгийн их зөрчигч байх хандлага ч илэрчээ. Жишээ нь Филиппин Улс (34 оноотой) ба Ковид-19 цар тахалтай хийж буй тэмцлийг дурдаж болно. Тус улсын тэмцэл нь хүний эрхийг зөрчих, иргэдээ ялгаварлан гадуурхах болон хэвлэл мэдээллийн эрхийн томоохон зөрчлүүдээр тодорхойлогдож байна. ( 35 оноо авсан Монгол улс цар тахлын үед хүний эрхийг зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж тусгаарлах байрнаас авлигын шалтгаанаар Ковид19 гадагш алдсан жишээ мөн хамааралтай -Монгол)
Зөвлөмж
• Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд Хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх.
• Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад Нээлттэй, ил тод байдлыг хангах.
• Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд Ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах
• Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах
Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org/research/cpi хаягаас харна уу.