Халамж хавтгайрсан талаар "гэнэт" УИХ-ын чуулган дээр ярьж эхэлсэн. ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа халамж үнэхээр хавтгайрсан уу, зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадаж байгаа юу талаар хэлэлцэхээр “ТӨРӨӨС ИРГЭДЭД ОЛГОЖ БАЙГАА МӨНГӨ ХАЛАМЖ УУ, АВИЛГА УУ?” сэдвээр хэлэлцлээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр
- MEC судалгааны компанийн захирал Л.Золбаатар
2020 оны улсын төсвөөс Нийгмийн халамжийн санд төвлөрүүлсэн төсвийн задаргааг харвал нэг их наяд 650 тэрбум 200 сая төгрөгийг 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээ хэлбэрээр, 2 сая 655 мянга 200 хүнд олгожээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1-т
“Нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даа, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжйн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн – иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
- Халамж хавтгайрлаа гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү? Халамжийг олгохдоо ямар судалгаа, шалгуураар тогтоодог вэ?
- Хүүхдийн мөнгө халамж мөн үү? 2021 онд хүүхдийн мөнгө багасах уу?
- Ирэх онд хүнсний талоны санхүүжилтийн эх үүсвэр багассан нь юутай холбоотой вэ?
- Халамжийн багц хууль хэрхэн шинэчлэгдэх вэ?
- Баян өлгий аймгийн нэг сумын талаас илүү нь группд орсон гэдэг мэдээлэл үнэн үү?
- Халамж яагаад хавтгайрсан бэ? зэрэг асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзнэ үү.
Дээрх хүснэгтээс 2020 оны улсын төсвөөс Ниймгийн халамжийн санд төвлөрүүлсэн төсөв болон 2021 онд төлөвлөсөн төсвийн харьцуулсан задаргааг харж байна.