2020 оны Үндэсний их баяр наадмын нээлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийнх эзэмшдэг “Женкотур брюо” ХК-ийн “13-р зуун цогцолборт” гурван тэрбум төгрөгөөр хийх гэж байна.
БАРИМТ НЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл “Женкотур брюо” ХК-д хувь эзэмшдэг нь ил.
/ Эх сурвалж Ikon.mn. Ерөнхийлөгч Х.Баттулгын ХОМ/
БАРИМТ ХОЁР: “Женкотур брюо” нь хувьцаат компани тул мэдээлэл нь олон нийтэд ил байдаг.
Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа тус компанийн хараат бус гишүүн
Ц.Энхтуяагийн төрсөн ах Цэндийн Энхсайхан гүйцэтгэх захирал
Х.Баттулгын охин Баттулгын Намуун ТУЗ-ийн ердийн гишүүн
Х.Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяр ТУЗ-ийн ердийн гишүүн юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч бидний мөнгөөр наадмын нээлтээ эдийн засгийн хямралтай хүнд үед хийгээд тэр мөнгө нь Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд орох нээ. Уржигдархан УИХ-ын гишүүд тангараг өргөх үеэр Х.Баттулга үг хэлэхдээ “ард иргэдийн боломжийг хулгайлж, тэдний өмнүүр орохгүй, боломжийг нь өгдөг түшээд байгаарай” гэж байв. Гэтэл төсвийн мөнгө Х.Баттулгын ба түүний гэр бүлийнх нь халаасанд орох нь тодорхой болов.
/ Женкотур Бюро ХК-ийн тайлан мэдээнээс авав/
БАРИМТ ГУРАВ: 2019 оны наадмын нээлтийг 2.9 тэрбум төгрөгөөр хийж байсан ба 2020 оны Үндэсний их баяр наадмыг гурван тэрбум төгрөгөөр найруулж, нээхээр батлагдав. Гэтэл энэ жилийн наадмын нээлтийг ард иргэд зөвхөн зурагт, сошиалаар үзэх ба өөрсдөө биеэр очиж оролцож болохгүй юм. Наадамчингүй наадмын нээлтээ наадамчидтай наадмын нээлтээсээ 100 сая төгрөгөөр илүү хийх нээ. Энэ жилийн наадмаар иргэдийг Хүйн долоон худаг болон “XIII зуун” цогцолборт оруулахгүй. 16 телевиз л шууд дамжуулах юм.
БАРИМТ ДӨРӨВ: Наадмын нээлтийг Hero энтертайнментийн найруулагч, та бидний сайн мэддэгээр “Монгол тулгатны 100 эрхэм “ нэвтрүүлгийн найруулагч Х.Баатар найруулах юм. Х.Баатар нь Х.Баттулгын ойрын хүн ба Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд нь пи арын багт нь зүтгэж байв.
БАРИМТ ТАВ: Эдийн засагчдын таамгаар цар тахлын үеийн хямрал жил гаруйн хугацаанд үргэлжлэх ба Монголд 250 мянга гаруй иргэн ажилгүй болох судалгааг МҮХАҮТ гаргасан юм. Монголд он гарснаар экспортын орлого 40% багасаж, нүүрсний экспорт хоёр дахин буурч, орлого тасралт хоёр их наяд хүрээд байна. Төсвийн орлого батлагдсан дүнгээсээ 1,8-2 их наяадаар буурахаар ч байгаа юм. Гэтэл наадамчингүй тансаг наадам хийж, тэр нь Ерөнхийлөгчийнх болох нь. Тансаг наадам хийснээс ажлын байраа хадгалах, ядуурлыг газар авахуулахгүй байх тал дээр анхаарах нь нэн чухал уу? Ерөнхийлөгчдөө гурван тэрбумыг өгөх нь чухал уу?