Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
-СУРТАЛЧИЛГАА-
МАН мөрийн хөтөлбөртөө БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ өргөжүүлэх чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.
- ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барьж байгуулахад идэвхтэй ажиллана.
- Эдийн засгийн коридор байгуулах гурван талт хэлэлцээрийн хүрээнд тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд эхлүүлнэ.
- Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ.
- Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, худалдааг хөнгөвчлөх замаар гадаад зах зээлээ тэлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
- Бүс болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, 6 аймгийн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
- Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ.
- Европын холбоо, АНУ, Япон зэрэг улсуудтай байгуулсан худалдааны хөнгөлөлтийг бүрэн ашиглах бодлого хэрэгжүүлнэ.
- Гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс
- Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно.
- “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ.
- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна.
- Тээвэр, логистик, хилийн дэд бүтцийг сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, гадаад худалдааг хөнгөвчилнө.
- Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ.
- Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах “Цахим нэгдсэн цонх” үндэсний сүлжээг байгуулна.
- Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ.
- Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
- Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна.
- Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог гурав дахин цөөрүүлж, хугацааг уртасган, давхардсан хяналт, шалгалтыг арилгана.
МАН-ын сонгуулийн штаб