Өнөөдөр "Зэс Эрдэнийн Хувь ХХК"-ийн компанийн зүгээс нийт хувьцаа эзэмшигчиддээ хандан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэл дурьдахдаа:
"ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!
Бид өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллаж үйлдвэр барихад саад болж байсан зүйлсээ шийдвэрлэж чадлаа. "Эрдэнэт" үйлдвэрийн зүгээс Дээд шүүх болон захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдлоосоо хуулийн дагуу татгалзаж, бид үйлдвэрээ барих боломжтой боллоо. Одоо бид үйлдвэрээ богино хугацаанд барьж ашиглалтад оруулж хамтдаа үр шимийг нь хүртэх л үлдлээ.
Бидэнд үүсээд байсан асуудлыг МАН бүрэн шийдвэрлэж өгч, цаашид ч үйлдвэр барихад дэмжиж ажиллах тул хувьцаа эзэмшигч та бүхэн минь МАН -аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж саналаа өгөхийг хүсч байна.
Хүндэтгэсэн: "Зэс Эрдэнийн Хувь" ХХК-ийн удирдлагын баг