Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 11-ний өдөр нэгэн иргэн “Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл” гэх нэртэй цахим хуудсанд хүүхэд хамгаалах 108 утасны үйлчилгээний талаар ноцтой бичлэг байршуулжээ.
Хэнтий аймагт хойд эцэгтээ хүчиндүүлсэн хоёр охиныг хамгаалах байранд авахыг хүсч 108 утас руу залгахад хүлээж авахгүй байгаа төдийгүй бидэнд хамаагүй хэмээн хариу өгчээ. Хойд эцгийнхээ гарт эгч дүү хоёр удаа дараа хүчиндүүлсэн асуудлыг хамаатны эгч нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч гэмт хэрэгтэнг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эгч дүү хоёр зөвхөн хойд эцэгтээ хүчиндүүлээд зогсоогүйг та бичлэгээс сонсох болно. Хойд эцгийнх нь төрсөн нь дүү нь ирж охидыг хүчиндээд явдаг байжээ.