Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Өнөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 12 цагаас эхлэх гэж байна. Харин маргааш 13 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Үүнээс гадна, энэ сарын 25-ны 14 цагаас Увс аймгийн Сагил сумын харьяат, Доктор Сүрэнжавын Нямжав, Даваасамбуу нарын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 26-ны 14 цагаас Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн сар шинийн сорилго барилдаан тус тус болохоор Монголын Үндэсний бөхийн Холбооноос тов зарлажээ.










