- “Манай инженерийн компаниуд, мэргэжилтнүүдэд олон улсад гарах боломж маш их байна. Ялангуяа эрчим хүчний инженерийн чиглэлийн компаниуд өрсөлдөх чадвартай.”
“MCS Групп”-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин
- “Өмнөговь аймгийн "Цэций" салхин цахилгаан станцыг бүтээн байгуулсны дараа Японы SoftBank болон Данийн Vestas компаниуд Монгол ажилтнуудын ур чадварыг биширцгээж 20 гаруй залуусыг ажилд урьж авсан. Softbank-ны удирдлагууд Монгол ажилтнууд маш чадварлаг гээд энэ жил гэхэд компанидаа дахин 20 Монгол ажилтан ав гэж тушаал гаргачихсан байгаа гэж байсан.”
"Clean Energy Asia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон
- “IT –ийн мэргэжилтнүүдийн үнэлэмжийг өсгөх тал дээр томоохон байгууллагууд манлайлан ажиллах хэрэгтэй. "Манай банкин дээр хэрэгжиж байгаа хөтөлбөрөөр IT-аар сурч байгаа оюутнуудыг хоёрдугаар курсээс нь эхэлж банкин дээрээ дадлага хийлгээд төгсөөд шууд ажиллахад бэлэн болгож бэлтгэж байна. Мөн IT-ийн мэргэжилтнүүдийнхээ цалин хангамжийг өндөр байлгах тал дээр ч анхаарч байна."
"Голомт" банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг
- “Монгол улс өөрсдийн дижитал газрын зураг буюу google map байхгүйгээс болж бараг жил бүр шугам татах, барилга барихаас болж шилэн кабелаа таслах, шугамаа янзлах хэрэгтэй болдог.Америкт такси дуудлагын UBER компани хөгжөөд байгаа нь суурь систем нь сайн хөгжсөн гэсэн үг. Монголд залуус UBER шиг, түгжрэлийг бууруулах гоё шийдэл олсон ч саяхныг хүртэл суурь систем нь байхгүй болохоор хөгжих боломжгүй байсан. Бид харин таван жилийг зарцуулж Монголын дижитал газрын зураг буюу google map системийг хөгжүүллээ.
“ICT Group”ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн"
- “…30 хүрэхээсээ өмнө 2 мастер хамгаалсан байх ёстой, бизнесээ босгочихсон байх ёстой, ажлын хувьд амжилттай байх ёстой гэж төлөвлөөд эдгээр зорилгодоо хүрсний дараа амьдралаас авах сэтгэл ханамж арай өөр юм байна гэж бодож эхэлсэн. 30 хүрэхээсээ өмнө хүн бүр өөр өөр зорилго тавьж байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ насанд "зөв" хүн болж төлөвшсөн байх ёстой.”
“Faro Education” ХХК-ийн захирал А.Бямбажаргал
- “1996 онд 23 настайдаа найз нартайгаа нийлээд “Эгийн голын цахилгаан станц барих төсөл” боловсруулж Малайзын ерөнхий сайдыг Монголд урьж Малайзын хөрөнгө оруулалтаар барих гэж байсан. 350 сая доллараар барих байсан юм. Өнөөдрийн ханшаар 3 тэрбум доллар байх бараг. Маргааш нь гарын үсэг зурах байсан чинь гэнэт л орой нь яриад Чехын Техно арт гэдэг компани энэ төсөл дээр орохоор боллоо гээд л больчихсон.Тэр өдрөөс хойш Эгийн голын цахилгаан станцын төсөл яригдлаа. Одоог хүртэл барьж чадаагүй л байна.”
“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр
- “Би Монгол руу хоёр удаа очиж байсан. Миний анзаарсан бизнесийн боломж гэвэл:
– Монголын байгаль давтагдашгүй өвөрмөц. Ойрхон учраас Хятадын жуулчид яалт ч үгүй аялна. Харин бэлэг дурсгалын төрөл зүйлийг олшруулмаар санагдсан. Надад бэлэг авах сонголт бага таарсан. Энэ жижиг ч гэсэн бизнесийн бас нэг боломж. Жишээ нь Монгол мах амттай. Тэгэхээр махаа экспортлох, ялангуяа хонь үхрийн махаа илүү боловсронгуй болгож стэйкний зориулалтаар экспортловол том зах зээл бий."БНХАУ-ын "Ян шан" их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Вү Минхуа
- “Манай бизнесүүд салбар салбараараа нэгдэж, үндсэн брэндинг, PR хийх хэрэгтэй. Хятадын зах зээлд компани бүр дор дороо маркетинг хийж гарна гэдэг асар их зардал. Гадагш гарах системээ хамтдаа хөгжүүлье.”
"МҮХАҮТ"-ийн Бээжин дэх суурин төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал
- "Зүүн хойд азийн эдийн засгийн коридорын боломжийг ашиглаж Дата центр байгуулвал одоогийн манай агаарын навигацийн орлого шиг томоохон орлого олох боломж юм"
Бээжин дэх НҮБ-ын "Их түмэн санаачлага"-ын ажлын албаны дарга Б.Төгөлдөр
- “Монгол улсыг Дэлхий сонирхдог уу гэвэл сонирхдог. Үүнийг олон улсын телевизүүдтэй хамтарч ажиллаад мэдэрсэн. Бид гадаадын хэд хэдэн телевизүүдтэй хамтарсан уран бүтээл хийж байна. Баримтат уран бүтээлүүдээ экспортлож эхлэж байна. Харин контентын үнэ цэнийг хийцийн хувьд, үнэлэмжийн хувьд олон улсын стандартын дагуу тогтоох хэрэгтэй.”
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц
- “Контентынхоо үнэ цэнийг уран бүтээлчид өөрсдөө унагадаг. Өндөр өртөгтэй бүтээсэн контеноо зах зээлд үнэгүй байршуулбал хэрэглэгчид контеныг хэзээ ч үнэлэхгүй.Үүнийгээ дагаад уран бүтээлчдийн үнэлэмж ч унадаг.
Би өөрийн бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа гурван жилийн дотор ажилтнуудынхаа цалинг 2,5 сая, менежерүүдийнхээ цалинг 5 сая төгрөг болгож чадахгүй бол энэ бизнесээ зогсооно гэсэн зорилго тавьсан. Уран бүтээлч хүмүүсийн цалин, үнэлэмж өндөр байх ёстой.”"Номадиа контент" ХХК-ийн захирал Г.Гантуяа
- “Продюсингийн эрхээ гадаад байгууллагад өглөө, өөрсдөө эдлэж болох боломжуудаа алдлаа гэж олон хүн асууж байна.Том зах зээлд гарахын тулд том байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Би өөрөө CD-ээ гадаадаар зараад явбал хэдэн хүн авах вэ?”
“The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог
- “Тухайн улсын гадаад сурталчилгаа сайн хөгжих нь гадаад зах зээлд гарч байгаа бизнесийн маркетингийн зардлыг 30-40 хувиар бууруулдаг.”
ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын бодлогын газрын дэд захирал Б.Баярмагнай
- "Удирдлагуудаасаа чи болохгүй байна гэдэг үгийг сонсоогүй бол би өөрийн бизнесээ эхлүүлэхгүй ч байж магадгүй. Хүн өндрөөс унаж үзэж байх гэмгүй юм билээ"
“ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал
- “Амьдралын хатуу сорилтонд орж үзэж байж дараагийн амжилтанд бэлтгэгддэг.”
Жүжигчин, продюсер Г.Ундармаа
- “Компани хэзээ ч хэдхэн харилцагч, нэг зах зээлээс хамааралтай байж болохгүй.
Олон жилийн өмнө манай хамгийн том харилцагч дампуурч байсан нь манай Pigeon корпорацийн бизнесийн түүхэнд маш том туршлага болж байсан.
Бид маш их эрсдэл үүрсэн. Түүнээс хойш бид нийт орлогынхоо 50 хувийг гадны зах зээлээс олж байна.
Pigeon'' корпорацын ерөнхийлөгч Шигэрү Ямашита
- "Хамт олныхоо бүтээмжийг яавал сайжирч болох тал дээр их анхаардаг.
Тийм ч учраас ажилтнуудын ажлын байран дээрх аз жаргалын индексийг өндөр байлгахын тулд хамт олноороо өглөө эрт бясалгалын хичээл авах, иог хийх зэрэг соёл сууж байгаа. Сэтгэл ханамж нь өндөр байвал бүтээмж сайжирна.""Дижитал дентал оффис" эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч Ж.Билгээ
- “Бизнесээ эхэлж байхад их мөнгө муугаар нөлөөлөх юм байна гэж харсан.
Их мөнгөтэй эхэлвэл ямар ч асуудал гарсан мөнгөөр шийдчих гээд байдаг болно. Мөнгөгүй үед сайн ажиллаад сурчихвал хөрөнгө оруулалт орж ирсний дараа санхүүгээ зөв зарцуулж сурна байх""Томужин академи", "UB Passpport"-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Батжин
- “Эмэгтэйчүүд заавал сайн эхнэр байх ёстой, эмэгтэй хүн аальгүй байж болохгүй, эмэгтэй хүн ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн уламжлалт соёл, ниймгийн хэм хэмжээний “хашаан”-нд өөрийгөө хорьж болохгүй.Энэ нь эмэйгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг.
Эмэгтэйчүүдийн боловсрол, чадвар маш өндөр болж байгаа ч өөртөө итгэх итгэл, боломжинд итгэх итгэл дутмаг байна гэсэн судалгаа маш их гарч байна”Trends.mn сайтын ерөнхий эрхлэгч Б.Болор-Эрдэнэ
- “Анх би удирдлагуудынхаа “Чи чадна” гэсэн урмаар банкиндаа захирал болж байсан. Одоо харин тэр итгэлийг олон ажилтнууддаа өгөхийг хичээдэг. Гүйцэтгэх удирдлагын бас нэгэн гол чадвар бол ажилтнууддаа итгэл өгч, сургах юм.”
Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа
- “ Дээгүүрээ маш гоё гоё бизнес хийгээд бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаад суурь нь бэлтгэгдээгүй бол хэрэглэгчдэд бүрэн хүрч чадахгүй.
Бид санхүүгийн үйлчилгээгээрээ ашгаас илүү эхлээд хэрэглэгчээ төлөвшүүлэх, санхүүгийн сахилга баттай байлгах, хариуцлагатай байлгах зэрэг дээр анхаарч байна.”“Зээл платформ”-ын үүсгэн байгуулагч, захирал П.Эрдэнэбаатар
- “Ялагдаж сурсан хүн ялна. Ялагдаж сураагүй хүн өөрийгөө түлхэж чадахгүй, юу ч сурдаггүй. Ялагдаж сураад түүнээсээ суралцаж илүү хөгжих хэрэгтэй.
Би ялагдаж сурсан хүн. 100 гаруй хүнтэй утсаар ярихад 5-аас нь л зөвшөөрсөн хариу авдаг”APIP компанийн олон нийттэй харилцах албаны захирал Г.Батзул