
Берлин ОХУ-ыг өнгөрсөн сарын 5-нд Ляйпциг хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр зогсож байсан Украины ачааны АН-124 онгоцны ойролцоо тэсрэх бөмбөгтэй дронууд байршуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг оролдсон хэрэгт буруутгаад байгаа билээ. Германы хууль сахиулагчид уг хорлон сүйтгэх ажиллагааг ОХУ-аас гаралтай Латвийн иргэн удирдаж, Беларусын иргэн гүйцэтгэсэн гэж сэжиглэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Германы эрх баригчид Бонн дахь ОХУ-ын консулын газар болон Берлин дэх Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом”-ыг хаахаар төлөвлөж, ХБНГУ-ын хилээр нэвтэрч буй ОХУ-ын иргэдэд тавих хяналт шалгалтаа чангатгаж, оросуудад олгох жуулчны визийнхээ тоог багасгахаар болжээ.
ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд Мартин Гизе ОХУ Украинд хэрцгий дайн явуулж байгаа энэ цаг үед оросуудад жуулчны виз олгох үйл явц өмнөх шигээ явагдах боломжгүй хэмээн Европын холбооны түнш орнууддаа ч мөн ялгаагүй оросуудад олгох жуулчны визийн тоогоо багасгахыг уриална гэжээ.
ХБНГУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Нечаевын мэдэгдсэнээр Германы эрх баригчид “Русский дом”-ын ажилчдыг 7 хоногийн дотор ХБНГУ-аас гарахыг шаардсан аж.
2019 онд коронавирусийн цар тахал гарахаас өмнө ХБНГУ ОХУ-ын 330 мянга орчим иргэнд богино хугацааны виз олгож байсан бол 2024 онд энэ тоо 27 мянга болтлоо буурчээ.
Эх сурвалж: DW










