
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг болж 2027 оны улсын төсөв болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадож: 2027 оны улсын төсвийн талаар хэдэн зүйл хэвье. Өнөрсөн нэг дэх өдөр Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд “есөн шийдвэр” гарлаа гэж байсан бид үүнийг “есөн шид нь бүрдсэн төсөв” гэж харж байгаа.
Өргөн барьсан төсөв нь ирэх оны сонгуульд зориулсан төёөв. Төсвийн зарлагаа 10 их наядаар тэлээд оруулаад ирлээ. Хоёрдугаарт энэ төсөв нь иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв байна. Ардчилсан нам ганцхан шаардлага тавьсан шүү дээ. Иргэдийнхээ аж амьдрал, амжиргааг дэмжсэн төсөв оруулж ирээрэй гэсэн гэтэл иргэдийг улам хүнд байдалд оруулах гэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2027 оны төсөв “есөн шид нь бүрдсэн төсөв” болсон. Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг Төрийн өмчит компаниудын төсвийг харах юм бол сүүлийн 10 жил мөнгөтэйн биш мөнгөгүйн зовлонг эдэлсэн.
Саяхан Засгийн газар 14 мега төсөл, Нийслэл 24 мега төсөл ярьсан. Одоо ярьж буй үйлдвэр нь зуу давсан байх. Эрх баригчдын сүүлийн гурван сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харах юм бол түүнээс нь биелсэн зүйл нэгч байхгүй. Үүний үр дүнд иргэдийн худалдан авах чадвар муудаж байна, иргэдийн амьдрал сайжрахгүй байна.










