
БНХАУ-ын Бээжин хотод болж буй Дэлхийн Хүн дүрст роботуудын наадмын үеэр Beijing Innovation Centre of Humanoid Robotics компанийн хүн дүрст робот 100 метр замыг 9.39 секундэд туулж, Ямайкийн алдарт тамирчин Усайн Болтын рекордыг эвджээ. Усайн Болтын хувьд 100 метрийг 9.58 секундэд туулж, дэлхийн рекорд тогтоож байсан билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжингийн хагас марафонд гүйж, 21 км замыг 50 минут 26 секундэд туулж, рекорд тогтоосон Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Honor компанийн робот туршилтын гүйлтийн үеэр 100 метрийг 9.32 секундэд туулсан байна.
Хоёр дахь жилээ зохион байгуулагдаж буй Дэлхийн Хүн дүрст роботуудын наадамд энэ жил 2000 гаруй робот оролцжээ. Уг спортын наадам нь хүн ам нь хурдацтай хөгширч, хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурч буй асуудалтай тулаад буй БНХАУ сүүлийн жилүүдэд хүн дүрст роботууд болон робот технологид их хэмжээний хөрөнгө оруулах болсны тод жишээ юм.









