
Лондон хотын Дээд шүүх Daily Mail, Mail on Sunday зэрэг сонинуудыг эрхлэн гаргадаг Associated Newspapers Limited (ANL) компанийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, ингэхдээ хувийн мөрдөгч хөлсөлж, дуут шуудан, утасны яриаг нь олон жилийн турш чагнасан хэрэгт буруутган нэхэмжлэл гаргасан ханхүү Харри, дуучин Элтон Жон, Элтон Жоны нөхөр Дэвид Ферниш, жүжигчин Лиз Херли болон Сэди Фрост, Лордуудын танхимын гишүүн Дорин Дельсейта Лоуренс, Либерал намын орлогч дарга асан Саймон Хенри Уорд Хьюз нарт энэ сарын 28-наас өмнө Associated Newspapers Limited (ANL) компанид эхний ээлжинд 9.54 сая фунт стерлинг төлөхийг үүрэг болгожээ.
Шүүх маргааныг Associated Newspapers Limited (ANL) компанийн талд шийдвэрлэснээр тус компани шүүх хуралдаан явагдсан хугацаанд гаргасан бүх зардлаа шүүхэд тайлагнаж, нэхэмжлэгчдээс авах нөхөн төлбөрийнхөө хэмжээг тогтоох аж.
Эцсийн дүнд нэхэмжлэгчдийн Associated Newspapers Limited компанид төлөх мөнгө 9.54 сая фунт стерлингийг давах нь гарцаагүй аж.
Эх сурвалж: BBC.com










