
Туркийн Хууль зүйн яам Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ.
Өнгөрсөн баасан гарагт Туркийн Хууль зүйн сайд Акин Гурлек Израилын тал өнгөрсөн 5-р сард Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явсан хөлөг онгоцнуудыг зогсоож саатуулсантай холбоотойгоор Турк улсын зүгээс Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, эрүү шүүлт, геноцид үйлдсэн хэргээр баривчлах захирамж гаргасныг мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн тамгын газар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг курдуудыг хоморголон устгасан, ХАМАС-ийн алан хядагчдыг орогнуулж, Киприйн талыг эзлэн түрэмгийлж, өөрийнх нь эсрэг дуугарсан олон тооны сэтгүүлч, улстөрчдийг шоронд хорьсон дарангуйлагч, еврейчүүдийг үзэн ядагч хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: Reuters









