
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн талаар хуралдаж тодорхой шийдвэр гаргахаар болжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
“Манай улсын АИ-92 автобензинийн сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын Роснефть компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянга, БНХАУ-аас зургаан мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байгаа. БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой. Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн. Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэн, тайван хүлээцтэй хандаарай гэж хүсье” гэв.







