
БНСУ-ын алдарт BTS хамтлаг Grammy 2027 шагнал гардуулах ёслолд уран бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлажээ.
Хамтлагийн гишүүд өөрсдийн Instagram хуудсанд, “Энэ жил бид Grammy-д орохгүй байхаар шийдсэн. Хөгжмийг улс орон, хэл соёлоор нь ялгаварлахын оронд зүгээр байгаагаар нь хүлээн авч, хайрладаг байгаасай гэж хүсэж байна.” хэмээн нийтэлжээ.
Тус хамтлагийн Arirang цомог Grammy шагнал гардуулах ёслолын Оны шилдэг цомог төрөлд, Swim нэртэй хит дуу нь Оны шилдэг дуу төрөлд ялалт байгуулах өндөр магадлалтай гэгдэж байсан юм. Ирэх 2-р сард болох 69 дэх Grammy шагнал гардуулах ёслолоос эхлэн Best Asian Pop performance буюу Шилдэг Ази поп хөгжмийн гүйцэтгэл гэсэн номинаци нэмэгдэж байгааг к-попын фенүүд таатай хүлээн аваагүй билээ.
Тэд Grammy шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчдыг Ази уран бүтээлчдийг алдаршуулахын оронд тэднийг ялгаварлан гадуурхсан өнгө аястай номинаци бий болголоо хэмээн шүүмжилсэн юм. BTS хамтлагийн гишүүд ч мэдэгдэлдээ улс орон, хэл соёл гэсэн үгсийг ашигласан нь тэд к-поп фенүүдтэйгээ адил үзэл бодолтой байгааг илэрхийлж байна гэж харж болох юм.
2013 онд байгуулагдсан BTS хамтлаг нь өнөөдөр поп хөгжмийн урсгалын хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлчдийн нэг билээ. Тус хамтлаг 2021 онд Dynamite дуугаараа Grammy шагнал гардуулах ёслолын Оны шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн анхны к-поп хамтлаг болж, Grammy шагнал гардуулах ёслол дээр ая дуугаа өргөж, өөр бусад номинациудад нэр дэвшиж байсан түүхтэй билээ.







