Физикийн олон улсын олимпиадад оролцсон бүх сурагчид медаль хүртжээ

Дүрэм зөрчсөн жолоочийг “102” аппликейшнаар мэдээлж, торгуулийн 10-20 хувийн урамшуулал авдаг болсон. Тэгвэл эл үйлдлийг болиулах нийтийн өргөдлийг иргэн санаачилж, D-Parliament дахь нийтийн өргөдөл цэсээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Үүнийг санаачлах үндэслэлээ тэрбээр “Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавьмаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга,засаглалын буруу учир 102 апп торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Одоогоор тус санаачилгад 1928 иргэн гарын үсгээ зураад байна.









