З.Мэндсайхан: Бизнес эрхлэгч ААН, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж олгоно

Наадмын мэдээллийг БНСУ-ын KBS телевиз олон нийтэд хүргэхдээ Өвөр монголын наадмын дүрс ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж, уучлал гуйхыг иргэд шаардсаар байсан. Тэгвэл тус телевиз өчигдөр үндэсний их баяр наадмын тухай мэдээлэл цацахдаа гаргасан алдаандаа албан ёсны уучлалт гуйлаа.
Ингэхдээ “Өнгөрсөн 11-ны өдөр KBS телевизийн “News Plaza” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсын Үндэсний их баяр наадамд оролцох тухай сурвалжлагын дүрс эвлүүлгийн явцад алдаа гарсны улмаас наадамтай холбоотой хэсэгт Монгол Улсын бус, БНХАУ-ын Өвөр Монголын дүрс бичлэгийг андуурч ашиглан нэвтрүүлсэн байна. Буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчье” гэжээ.









