Завьт эргүүлийн алба хаагчид Туул голоос гурван иргэний амь насыг аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Сүү” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн замыг 2026 оны долоодугаар сарын 14-ний 23:00 цагаас 25-ны 23:00 цаг хүртэл түр хаажээ.
Үүнтэй холбоотойгоор уг авто замаар үйлчилдэг нийтийн тээврийн 15 чиглэлийн автобусны замналд түр хугацаанд өөрчлөлт орж байгаа тул иргэд зорчилтоо урьдчилан төлөвлөхийг Нийтийн тээврийн бодлогын газраас зөвлөсөн байна.
Түр өөрчлөлт орсон автобусны чиглэлүүд:
- М:1А “Ханын материалын комбинат – Мөнгөн завьяа”
- Ч:6 “Толгойт – Нарны зам – Ботаник”
- Ч:12 “Зүүнсалааны шинэ эцэс – 32 дугаар байр”
- Ч:16 “Бумбатын рашаан – 10-р хороолол”
- Ч:16А “Баруун салаа – Шинэ зам – 5 шар”
- Ч:20А “Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол (араар)”
- Ч:20Б “Баянхошуу – Геологийн төв лаборатори – 3,4-р хороолол – МҮИС”
- Д:8 “Тахилт зам анги – Толгойт – 21-р хороолол – Товчоо”
- Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ-3 – Дүнжингарав худалдааны төв”
- Ч:46 “Улаанчулуут – Их наран – Вокзал”
- Ч:57 “Улаанчулуут – Их наран – МУИС”
- Ч:57Б “Алтан овоо – Их наран – МУИС”
- Ч:62 “Алтан овоо – Саппоро – 10-р хороолол”
- Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат”
- Ч:82 “Чингис СООСЭ – 10-р хороолол”









