Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.
- Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
- Дам халдварын зам: Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
- Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
- Хоол хүнсний зам: Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байж Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс анхаарууллаа.
Хэрэв өндөр халуурах, толгой өвдөх, чичрэх, булчирхай эмзэглэн томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүй, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандан, тарвагатай хавьтал болсон эсэхээ заавал мэдээлээрэй.










