
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Зургаагийн давааны барилдаан дөнгөж сая өндөрлөж, улсын харцага цолтнууд төрлөө.
Ингээд зургаагийн даваанд учраа бөхөө давж, Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийн нэрсийг танилцуулъя
Улсын харцага цолтнууд:
- Улсын начин Л.Энхсаруул, Аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр зургаа давж Улсын харцага цолны болзол хангалаа
- Улсын харцага Э.Даш, аймгийн арслан Н.Намнансүрэнгээр зургаа давж, 3 жилийн дараа Харцага цолоо бататгалаа. Тэрбээр Үнэн зоригт харцага цолтон болж байна.
- Улсын начин Э.Түвшинтөгс 4 жилийн дараа улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр зургаагийн даваанд Ж.Жавхлангаар давсан юм.
- Аймгийн арслан Ө.Батсуурь, цэргийн заан Б.Гончигсүрэн хоёр тунаж үлдсэн. Ингээд Ө.Батсуурь зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа.
- Аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Шаравдоржоор зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа.
- Улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц бадрангуй Э.Мөнхбаатараар зургаа давж, Монгол Улсын харцага цолзны болзол хангасан юм.
- Аймгийн начин Б.Сундуйжав, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатараар зургаа давж, Монгол Улсын харцага цолзны болзол тус тус хангав.
Онцолбол, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нь 1 сарын хугацаанд гурван шатны гурван наадамд гурван цол хүртсэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэрбээр Улсын начин цол хүртэж байгаа юм.
Түүний хувьд жүдо бөхийн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд ОУХМ цолтой. +100 кг-ийн жинд МУГТ Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнжаргал нарын араас төрөн гарч буй хүнд жингийн шилдэг жүдочдын нэг юм. Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хошой аварга, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт тамирчин билээ.









