
Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Батбаярын Сундуйжав гэж хэн бэ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан ид ширүүхэн өрнөж, олон онцгой содон барилдааныг битүү амжилтын эзэд үзүүлж байна.
Тухайлбал Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Батбаярын Сундуйжавыг энэ удаад онцлоё.
Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд Завхан аймгийн “Даян” дэвжээний бөх юм. Түүний хувьд энэ жилийн тэгш ойн баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ Монгол Улсын Аварга О.Хангайг дөрөв давж, наадамчин олноо шуугиулаад амжсан. Үүний дараа тавын даваанд улсын заан Б.Серикээр тав даван, Улсын начин цолны болзол хангаад байлаа.
Улсын начин цол хүртсэн 17 хүчтэнээс хамгийн залуу нь байв. Ингээд зургаагийн даваанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатараар Б.Сундуйжав зургаа давснаар Монгол Улсын Харцага цолны болзол хангаж байна.
“Хилчин” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээний бөх Б.Сундуйжав нь 2004 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 184 см өндөртэй, 115 кг жинтэй._
Хүртсэн цолнууд:
2023-07-11
Аймгийн начин
Зургаа даваад тугаа тойрч буй аймгийн начин Б.Сундуйжавын видео бичлэг үзэх линк:









