Үндэсний их баяр наадмыг хөтөлбөрийг хүргэж байна

Монголчуудын үндэсний бахархал, баяр наадмын соёлыг хүний нэрэнд хэрхэн шингэснийг харуулсан сонирхолтой статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн 2026 оны долдугаар сарын 9-ний өдрийн албан ёсны бүртгэлээс үзэхэд наадам, хурдан морь, үндэсний бөхтэй холбоотой өвөрмөц нэртэй иргэд цөөнгүй байна. Монголчууд үр хүүхдэдээ хүч чадал, хурд шандас, баяр цэнгэлийг бэлгэдэн нэр хайрладаг уламжлалтай бөгөөд тэдгээр нэрсийг утгаар нь ангилан хүргэж байна.
- Гарьдмагнай: Улсын хэмжээнд ийм нэртэй 177 иргэн
- Арслан: Хүч чадлын бэлгэдэл болсон энэ нэрийг 141 иргэн
- Гарди: Бөхийн дээд цолны нэг болох Гарди нэртэй 97 иргэн
- Даян: Дархан, даян аварга цолыг бэлгэдсэн Даян нэртэй 88 иргэн
- Харцага: Хурц шаламгай барилдааныг илтгэх Харцага нэртэй 63 иргэн
- Начин: Наадамчдын хамгийн хайртай цол болох Начин нэртэй 38 иргэн
- Аварга: Үндэсний бөхийн оргил цол болох Аварга нэртэй 33 иргэн
- Наадам: Үндэсний баяр наадмаар бэлэгдэж Наадам нэртэй 30 иргэн
- Бөх: Бөхийн спортыг шууд бэлгэдсэн Бөх нэртэй 17 иргэн
- Хүчит: Наадмын талбарын эрэмгий байдлыг илтгэх Хүчит нэртэй 15 иргэн
- Заан: Улсын заан цолыг бэлгэдсэн Заан нэртэй 8 иргэн
- Хүлэг: Эрдэнэт хүлэг морио дээдэлсэн Хүлэг нэртэй 86 иргэн
- Шандас: Хурдан морины хурд, тэвчээрийг илтгэх Шандас нэртэй 50 иргэн
- Тодмагнай: Уяачдын хамгийн дээд цолыг бэлгэдсэн Тодмагнай нэртэй 46 иргэн
- Адуучин: Монгол ахуй, соёлын хэлхээг харуулсан Адуучин нэртэй 11 иргэн
- Цэцмагнай: Сурын харваа болон морины баярыг хамтатгасан бэлгэдэлт нэртэй 8 иргэн бүртгэгджээ.

Монгол түмэн үндэсний өв соёл, уламжлал, ондоошлоо түүчээлэн явдаг. Ийм ч учраас шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөхдөө аливаа зүйлсийн утга учир, бэлгэдлийг бодож нэрлэдэг ёстой билээ.









