
Шүд өвдөх үед л эмнэлэг хайж сандардаг гэхдээ өвдөлт эхлэхээс өмнө эмчлүүлэх нь илүү хялбар, зардал багатай гэдгийг эмч нар зөвлөдөг.
Харин энэ зун “Жаргал Дент” шүдний эмнэлэг багц хямдрал зарлаж, нэг шүдний ломбо, чулуу түүлгэх, өнгөлгөө зэрэг үйлчилгээ 100 мянган төгрөгийн багцад багтсан байна.

Мөн хоёр шүдний ломбо, чулуу түүлгэх, өнгөлгөө хийлгэх үйлчилгээ 150 мянган төгрөг, харин нэг шүдний ломбо, нэг сувгийн эмчилгээ, өнгөлгөө, чулуу түүлгэх багц 300 мянган төгрөг болсон гэдгийг тус эмнэлгийн их эмч Б.Жаргалсайхан хэллээ. Энэхүү хямдрал зуны гурван сарын хугацаанд үргэлжлэх аж.
Тус эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Г.Гантулга энэ удаа найзаа дагуулан ирсэн бөгөөд түүний найз өмнө нь өөр эмнэлэгт сувгийн эмчилгээ дутуу хийлгэснээс болж өвдөлт намдаагүй тул дахин эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Тэрбээр цаашид шүдний гажиг засах эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа аж.


Иргэдийн хувьд ихэвчлэн өвдөлт мэдрэгдсэний дараа эмнэлэгт ханддаг ч, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ тогтмол хийлгэх нь илүү үр дүнтэй гэдгийг эмч нар онцолдог. Тиймээс шүд өвдөж эхлэхэд бус өвдөхөөс өмнө анхаарах нь хамгийн зөв шийдэл юм.
Видео үзэх холбоос:









