
ГССҮТ-өөс баяр наадмын үеэр осол гэмтлээс сэргийлэх үүднээс мэдээлэл өглөө.
ГССҮТ-ийн-үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батзориг: ” Амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан могойд хатгуулж гэмтдэг асуудал байгаа. Жилд 100 гаруй хүн могойд хатгуулж байна. Дийлэнхдээ хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жил асуудал болсон могойн хорны ерөндгийн татан авалтыг хийж 260 тун могойн хорны ерөндөг оруулж ирсэн. Шаардлагатай газруудад хуваарилан ажиллаж байна. Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад илүү олон хүүхэд могойд хатгуулж гэмтдэг. Эдгээр аймгуудад ерөндгийг илүү их тунгаар байршуулж байгаа Эрүүл мэндийн сайдын санаачилгаар 260 тун оруулж ирсэн. Тийм учраас хангалттай нөөцтэй байгаа.
Жил болгоны долоодугаар сард гэмтэл бол ихэсдэг. Ялангуяа орон нутгийн замын хөдөлгөөн ихсэхийн хэрээр энэ хугацаанд ихэсдэг. Өнгөрсөн жилүүдэд 50 гаруй хүн тээврийн зам тээврийн ослын улмаас нас барсан. Тийм болохоор ард иргэддээ зөв мэдээлэл өгөх, эрүүл аюулгүй байдлыг сэрэмжлүүлэх үүднээс хурлыг хийж байна. Нийт осол гэмтэл авч байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь хүүхдүүд байгаа. Эрүүл аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна” гэсэн бол.
Тээврийн Цагдаагийн Алба-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хошууч Г.Отгонтамир: ” Энэ жилийн баяр наадмын амралт арван хоног байгаа. Осол аваар гарч буй шалтгаан нь хурд байна. Амралт зугаалгаар хөдөө гадааг зорихдоо жолооч нар өөрсдөө бүсээ зүүчхээд амьдралын утга учир болсон үр хүүхдээ хойноо сул чөлөөтэй, бүр ор засаад авч явах юм. Тийм учраас амралт зугаалга төлөвлөж байгаа бол аюул, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаарай. Хэн ч осол аваарт өртье гэж боддоггүй. Орон нутгийн замд 140-160 км цагийн хурдтай явж байна. Ийм зам дээр чинь мөлхөж явах юм уу гэж байна. Үгүй ээ. Та хурдаа нэмэх тусах таны хамгаалах бүсний чадвар буурна” гэлээ.









