Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

Токио хотын захиргаа ирэх оны 4-р сараас хоногийн 80 ам.доллар буюу 13 мянган иенээс үнэтэй зочид буудлын өрөө эсвэл түрээсийн байранд буусан жуулчдаас хоногийн 3 хувийн татвар авдаг болох журам гаргажээ.
Уг журмыг Токиогийн захиргаа Японы Дотоод хэргийн яамтай зөвлөлдөн гаргасан ба жуулчдын төлөх татвар нь Японыг зорих гадаадын аялагч, жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн зардлууд тэр дундаа хог хаягдлын үйлчилгээний зардлыг нөхөх зорилготой аж.
Өнөөдрийн байдлаар Япон улсын нийслэл хот жуулчдаас байрлаж буй зочид буудлын өрөөнийх нь үнээс хамаарч 200 хүртэлх иен буюу ойролцоогоор 1 ам.долларын хураамж авдаг аж.
NHK News









