
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ХААН банкны удирдлагуудтай уулзаж, орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамж нийлүүлэх байгууллагуудад гэрээ барьцаалсан зээл олгох, хонины эрчимжсэн аж ахуй, мах, ноосны үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэхэд чиглэсэн арилжааны зээлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэв.


Энэхүү уулзалтын үр дүнд ХААН банкны Гүйцэтгэх захирал тэргүүтэй удирдлагууд 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, санхүүжилтийн боломжийн талаар мэдээлэл өгөхөөр боллоо.
Иймд уулзалтад оролцох хүсэлтэй малчид, хоршоод, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандан бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.









