
УИХ-аас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнөөдөр баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр ахмад настнуудын тэтгэврийг ажилласан жил, төлсөн шимтгэлтэй нь уялдуулан 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр тэтгэврийг шууд 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж “Гал унтрааж” болох байсан ч урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс салбарын суурь шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзжээ.
Хүн амын насжилт нэмэгдэж, тэтгэвэр авагчдын тоо жил ирэх тусам өсөж буй энэ үед нийгмийн даатгалын тогтолцоонд реформ хийх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Өнөөдөр батлагдсан хуулийг төгс шийдэл гэж хэлэхгүй. Цаашид хийх өөрчлөлт, шинэчлэл олон бий. Гэсэн хэдий ч энэ удаагийн хуулиар тэтгэвэр авч буй иргэдийн орлогыг нэмэгдүүлж, суурь тэтгэвэр гэсэн шинэ ойлголтыг нэвтрүүлж байна. Одоогоор тэтгэвэр авч буй 530 мянга орчим иргэний тэтгэврийг ажилласан жил, төлсөн шимтгэлтэй нь уялдуулан 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.
Шинэ хуулийн хэрэгжилт нь ахмад настнуудын амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын тогтолцоог илүү тогтвортой, үр ашигтай болгоход чиглэж байна.
Видео үзэх холбоос:










тэр казахстан руу гаа зайлаач ээ