
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын засгийн газарт эрх олгох тухай хуулийн төслийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл өглөө.
“Энэ хууль нь 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн цаг үед түр хугацаанд ашиглахаар БНМАУ-ын засгийн газарт эрх олгох хууль баталж байсан. Тухайн үеийн өмч хувьчлалын үед төрийн өмч эзэнгүйдэж байсан тул бид бүхний хэлдгээр “БЭТ” буюу бүрэн эрхт төлөөлөгч томилдог байсан. Ингээд ардчилсан Үндсэн хууль батлагдаж Социализмын үед ашиглаж байсан хуулиудыг хүчингүй болгож шинэ Үндсэн хуульд нийцүүлэн хуулиудаа баталж ирсэн.
Гэтэл 2019 оноос эхлэн хүчин төгөлдөр бус БНМАУ-ын засгийн газарт эрх олгох хуулийг ашиглаж эхэлсэн. Улмаар Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж “БЭТ” томилсон. Түүний дараа Эрдэнэс тавантолгой зэрэг Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг тоиоохон компаниудад “БЭТ” томилон цаашлаад орон нутгийн жижиг Тавантолгой дээр онц байдал зарлаж байсан.
Энэ хууль яагаад асуудал дагуулж байна вэ гэвэл Үндсэн хууль зөрчиж явсан байдаг








