
Монгол улсад 2025 онд Вьетнам улсаас “Улаанбурхан”-ны халдвар тээвэрлэгдэж ирсэн цагаас өвчин өдөр бүр бүртгэгдсээр байна
Уг өвчнөөр 0-70 хүртэлх насныхан, мөн өмнө нь өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн өвдөх эрсдэлтэй.
Улсын хэмжээнд 2026 оны 06-р сарын 02 өдрийн байдлаар 15.263 тохиолдол илэрсэнээс 0-14 хүртэлх насныхан их бүртгэгдсэн байна.
Үүнээс товлолт вакцинд хамрагдаагүй нь 69 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 20 хүн нас бараад байна.
Улаанбурхан өвчний халдараас вакцин хийлгэснээр бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтмол сануулж, мэдээлэл хүргэсээр байгаа.
0-9 сартайд нь товлолт вакцинд хамрагдаж, чадаагүй тохиолдолд 15 нас хүртэлх хугацаанд нөхөн дархлаажуулалтанд орох боломжтой юм.
Иргэд буруу ташаа мэдээлэлд авталгүй өрхийн эмнэлэг, мэргэжилтэнд хандан зөвлөгөө авч, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өмнөх тав хоног болон дараах тав хоногийг ажиглан 72 цагийн дотор вакцинд хамрах ёстойг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин судлаач эмч Н.Сувдмаа мэдээллээ.
Шинж тэмдэг:
Улаанбурхан өвчнөөр өвдсөн үед халуурах, нүдний салст үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, бие ядарч сульдах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, толбот гөвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурах шинж тэмдэгүүд илэрнэ. Дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
Өвчнөөс сэргийлэх арга хэмжээ нь товлолт вакцинд хамрагдаагүй бол хамрагдах, А амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж хэвших зөвлөмжийг ХӨСҮТ-өөс хүргэлээ.








