
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Кеестон Ресурс ХХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбатын Цэрэн түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Пүрэвдоржийн Хүрэлбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Эрхэмбаяр нар шалгарлаа.


Тус барилдаан түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.








