
Төв аймгийн Заамар суманд байрлах 30 метр гүнтэй цооногт гурван настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Тэгвэл Редвулкан ХХК-ын ашиглалтын инженер Г.Ренчинсангиа тайлбар өглөө.
“Эрэн хайх ажиллагаа 30 гаруй цаг үргэлжилж байна хүүхэд баримжаагаар 31,5 метр гүнд байгаа. Ерөнхийдөө 32,5 метр гүний хөрсийг ухаад гаргачихсан одоогоор хөндлөн малталт хийж хүүхдийг гаргаж авах гэж байна.
Редвулкан ХХК-ын зүгээс энэ талбай дээр кемп авч ирж бариагүй манай компани зөвхөн захиалагч Компор солюшн ХХК бол гүйцэтгэгч компани. Захиалагч тал гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан бол аюулгүй ажиллагаа, дотоод үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөх ёстой. Уурхайн талбайд хүүхэд авч ирнэ гэсэн ямар ч боломж байхгүй шүү дээ. Уурхай хагас цэрэгжилтийн байдалтай байдаг болохоор энэ зүйлүүдийг хатуу хориглоно шүү дээ.
Эх сурвалж: NTV мэдээ







