
НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Б.Пүрэвдагвыг хотын даргаар томилохыг дэмжлээ. Одоо НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Хотын даргаар томилогдохоор болоод буй Б.Пүрэвдагва хэд хэдэн зүйл дээр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдийн татварын мөнгөнөөс хувийн ашиг сонирхлоор гар дүрсэн байх юм бол ямар ч хайр байхгүй шүү. Над руу нэг ч ашиг сонирхол шингэсэн санал, дуудлага битгий явуулаарай. Би завгүй байх болно оо.
Зургаадугаар сар гаргаад төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Дайны нөхцөл байдалтай холбоотой түлшний үнэ өсчихлөө. Маш тогтворгүй нөхцөл байдалд байна. Зуны улиралд томоохон бүтээн байгуулалтаа явуулахын тулд тодотгохоос өөр аргагүй.
Би Ерөнхийлөгчийн том охинтой 11 жилийн өмнө хамтарч амьдарч байсан нь үнэн. Одоо аль аль нь тусдаа амьдралтай. Миний хувьд зургаадугаар сарын 18-нд хуримаа хийхээр төлөвлөчихсөн байна. Хотын даргаар томилогдох болсонтой холбогдуулан хуримаа хойшлуулсан. Ханиасаа уучлал хүсье” хэмээлээ.







