Н.Учрал: Хуучин хотын захиргааны байрыг Хүүхэд хөгжлийн ордон болгож байна

Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Хорио цээрийн дэглэм 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна.
Тус шийдвэрийн хүрээнд:
- Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
- Хяналтын постууд 24 цагаар ажиллана.
- Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина.
- Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ.
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно.
- Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.







