
Ж.Бат-Эрдэнэ: 126 гишүүнтэй парламент бүрэн эрхийнхээ хугацааны талдаа орлоо. 76 хулгайчийг 126 болгох гэж байна гэж зарим хүмүүс эсэргүүцэж байсан ч бид зөв зам руугаа орсон
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө
Тэрбээр, “Н.Учрал УИХ-ын дарга байх үеийн хууль. Ерөнхийдөө үүрэг даалгавар өгөөд, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ер нь гол концепц нь боловсруулагдсан юм. Үүний ар дээр С.Бямбацогт дарга өөрөө бол гаргаад явсан. Бид болохоор даргын зөвлөл дээрээс ярьж байгаад, зөвлөлөөс болон гишүүдээсээ санаачлаад гаргачихъя гэсэн ийм хууль байж байгаа.
Миний хувьд санаачлагчийн нэг. Мэдээж энэ хуулин дотор засах юм нэлээн байгаад байна. Жишээ нь 30 хоног тэр үг хэлэх эрхийг хасъя гэж байна шүү дээ. Энэ бол би хувь гишүүнийхээ хувиар зөвшөөрөхгүй байгаа.
Магадгүй тухайн хурал дээр дэг алдуулаад байдаг ч юмуу, зүй бус хандлага гаргавал тухайн хурал дээр нь дахин үг хэлэх, дахиад асуух асуултыг нь хаадаг ч юмуу ийм байж болно. Миний хувьд бол ингэж харж байгаа” гэв.
Дэлгэрэнгүй видео ярилцлага үзэх линк:








126 болгосон нь буруу байсан. Энэ их хурал бүрэн эрх нь талдаа орж байхад олигтой ажил хийгээгүй. Хийрхсэн, талцсан, ажил хаясан, засаг огцруулсан нь л их байх.