
Илон Маскийн SpaceX компани сар луу болон ангараг гараг руу хийх аялалд зориулж бүтээсэн дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай Super Heavy V3 пуужинтай “Starship” сансрын хөлөг онгоцоо амжилттай хөөргөж туршжээ.
“Starship” сансрын хөлөг онгоцыг орон нутгийн цагаар баасан гарагийн 17:30 цагт Техас муж дахь Бока-Чика дахь сансрын өртөөнөөс хөөргөсөн ба сансрын хөлөг дэлхийгээс хөөрч, 7 минутын дараа Super Heavy V3 пуужин хөлөг онгоцноос салж, Мексикийн буланд газарджээ.
“Starship” сансрын хөлөг онгоц дэлхийн тойрог замд гарч, дэлхийг хагас тойрсныхоо дараа Энэтхэгийн далайд газардсан байна.
“Starship” сансрын хөлгийн хувьд энэ нь 12 дахь удаагийн нислэг бол Super Heavy пуужингийн хувьд 3 дахь үеийн сайжруулсан Raptor хөдөлгүүртэйгээр хийсэн анхны нислэг болоод байна.
“Starship” хөлөг онгоцны өмнөх 11 нислэгээс 6 нь амжилттай болсон юм. Олон дахин ашиглах зориулалттай Super Heavy пуужин нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг пуужин юм. Тус пуужин нь 124 м өндөртэй бөгөөд хүчин чадлаараа NASA-гийн Space Launch System пуужингаас 2 дахин өндөр юм.
эх сурвалж: AP News







