Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилттай байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин багийн “Дунд цухлаг’’ гэдэг газар энэ сарын 15-ны өдөр ойн түймэр гарсан. Түймрийн тухай дуудлага мөн өдрийн 12:30 цагт холбогдох байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч дөрвөн бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.







