
Өнгөрсөн мягмар гарагт Английн хөлбөмбөгийн “Manchester City” болон “Bournemouth” багуудын тоглолт 1:1 харьцаатай төгссөнөөр Лондон хотын “Arsenal” клуб Премьер лигт тоглож буй клубуудыг оноогоороо тэргүүлж, 22 жилийн дараа Английн Премьер лигийн аварга болжээ.
“Arsenal” клуб өмнө нь Английн Премьер лигт 13 удаа түрүүлж байсан ба хамгийн сүүлд 22 жилийн өмнө буюу 2003/04 улиралд аварга болж байжээ.
2025/26 оны улиралд “Arsenal” клубийн менежерээр Испанийн Микель Артета ажиллаж байгаа ба 44 настай М.Артета баг нь Английн Премьер лигт түрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагчдын нэг болжээ. Түүнээс өмнө 2005 онд Жозе Моуриньогийн дасгалжуулж байсан “Chelsea” клуб Премьер лигийн аварга болсноор тухайн үед 42 настай байсан Ж.Моуриньо Премьер лигийн аварга болсон хамгийн залуу дасгалжуулагч болж байсан аж.
“Arsenal” клубийн хувьд энэ жил Премьер лигийн аваргаас гадна Аваргуудын лигийн аварга болох боломжтой юм. Тус клуб Аваргуудын лигийн финалд шалгараад байгаа ба энэ сарын 31-нд Будапешт хотын “Пушкаш” цэнгэлдэхэд Францын “PSG” клубийн эсрэг цомын төлөө тоглох юм.
Эх сурвалж: BBC







