
Шүүх дуучин Шакирагийн холбогдсон татварын луйврын хэргийг цагаатгажээ
Испанийн Дээд шүүх тус улсын Татварын албанд Колумбийн дуучин Шакирад 64 сая ам.долларын нөхөн олговрыг олгохыг үүрэг болгожээ. Шүүх дуучин Шакирад холбогдох татварын луйврын хэргийг цагаатгаж, Татварын албанд Шакирагаас хурааж авсан мөнгийг хүүтэй нь буцаахыг үүрэг болгожээ. Испанийн татварын алба дуучин Шакираг 2011 онд тухайн оны санхүүгийн жилийг дуустал буюу Испанид 183 өдөр байсан учир Испанийн оршин суугчийн хувиар татвар төлөх ёстой байсан гэж үзэн түүнээс орлогын татварт 24 сая евро, татварын зөрчлийн торгуульд 25 сая евро хураасан юм.
Тэгвэл Испанийн Дээд шүүх дуучин Шакира 2011 онд Испанид 163 өдөр буюу санхүүгийн нэг жилд хүрэхгүй хугацаанд байсныг тогтоож, Татварын албыг Шакира Испанид санхүүгийн нэг жилийн хугацаанд байсныг нотолж чадаагүй гэж үзжээ. Испанийн татварын алба Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал дуучин Шакирад ямар ч нөхөн олговор олгохгүй гэжээ.
49 настай Шакира 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дуу болох “Waka Waka (This Time for Africa)” дууны клипний зураг авалтын үеэр Испанийн хөлбөмбөгчин Жерар Пикетэй танилцаж улмаар гэр бүл болж, хамтдаа 10 гаруй жил амьдарч, 2 хүүхэдтэй болсон билээ.







