
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс манай сайтын сэтгүүлч Э.Булган, зураглаач Н.Мөнх-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Л.Гантөмөр: МАН-ын дотоод зодоон хот, дүүрэг, аймгууд руу орж байна
-Хотын дарга Х.Нямбаатар ер нь муу бас хариуцлагагүй ажилласнаас болж махны үнэ өссөн үү? Ер нь яагаад махны үнэ өссөн гэж та харж байна? Нямбаатарыг махны үнээс болоод чөлөөлж байх шиг байна шүү дээ?
-УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Үгүй ээ яах вэ чөлөөлж байгаа шалтаг махны үнэ, махны үнэд Х.Нямбаатарын буруу байгаа юу байгаа.
Яагаад гэвэл намар бензин тасалсан шүү та нар гэдгийг өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар хэлээгүй, буруу байгаа биз. Тэр компаниуд махаа бэлдээгүй байгааг олж хараагүй, алдаа байгаа биз. Тэгэхдээ чөлөөлж байгаа шалтгаан нь МАН-ын дотоод зодоон гүнзгийрч байна, хот руугаа орж байна, дүүрэг рүүгээ орж байна аймгууд руу орж байна. Тийм учраас энэ дотоод зодооны үргэлжлэл гэсэн дүгнэлтэд л хүрч байна. Ер нь одоо МАН дотроо ингээд зодолдоод, цаашдаа энэ улс оронд яг ажил хийх хүн байна уу, одоо юу юугүй намар ингээд л Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил магадгүй эхэлж байна. Төрийн албан хаагчид маань асар их тийм сэтгэлийн хаттай байх шаардлага тулгарч байна. Төрийн албан хаагчид өөрсдөө оногдсон, хуулиар олгогдсон үүргээ маш сайн хийх, биелүүлэх хэрэгтэй. Энэ улс төрийн зодоонд дагаж намирч ерөөсөө болохгүй. Төрийн алба буюу дээр нь одоо энэ шүүх байгууллагууд бие даасан байдлаа хадгалах хэрэгтэй. Ерөнхий сайд нь дуудаад гэмт хэргийн чиглэл өгдөг ийм улс орон одоо Монголоос өөр энэ ардчилсан улсуудад үлдсэн үү?
Тэгээд Монголд ардчилал алга болсныг яг тэр өдөр нотолж байна л даа. Цагдаа ,АТГ, Тагнуулаа дуудчихсан. Олон түмний нүдэн дээр энэ хүнийг шоронд хий гэдэг үүрэг өгнө өө гэдэг нь Монгол бол ардчилсан улс биш болсон гэсэн үг.
Үүнийгээ эд нар нуудаг байсан, далд хийдэг байсан, одоо бүүр ил болсон байна Тэгэхээр бидэнд ардчиллаа хамгаалах маш хүнд зам гарч ирж байна аа. Амьдралаа аврахаас гадна ардчиллаа хамгаалах ёстой болж байгаа шүү гэдгийг ард түмэн маань ухамсарлаасай гэж бодож байна.
-Ер нь манай улс нөөцийн махан дээр яг ямар бодлого баримталбал зүгээр вэ?
Одоо энэ 9 ААН-д улсаас татаас өгөөд байна шүү дээ. Эдгээрийн нэлээн хэд нь аль хэдийнээ хөлөө олчихсон том компаниуд байх жишээний. Нөгөө хоршоо гэж ярьдаг 5-6 малчин ч юм уу, нийлээд нэг хоршоо байгуулаад, зоорь бариад зоорьтой байгаа малчдыг ингээд нөөцийн мах бүрдүүл. Тэрийг нь улс том компаниудад татаас мөнгөө өгөхгүй, малчдад өгье гэдэг байдлаар ийм зохицуулалт хийж ер нь болох уу?
-Бид амар махаа нөөцлөөд, хавар хэрэглэдэг зүйлийг бол хийж чадна, чаддаг байсан. Үүн дээр нэг шинэ юм бодоод хэрэггүй. Малчид хийх хэрэггүй, малчин хүн малаа маллах үүрэгтэй. Малчдыг наймаачин болгоод хэрэггүй, малчдыг ченж болгох гэж оролдоод хэрэггүй.
Энэ Агентууд гэдэг чинь социализмын үед агентууд байсан шүү дээ. Тэр үед бүгдийг нь төлөвлөдөг байсан нийгмийг би ярьж байна шүү. Тийм учраас энэ худалдаа гэдэг зүйл чинь өөрөө бие даасан айхтар том салбар. Улс орны зах зээлийг тэнцвэртэйгээр барьж байдаг, их амьдралыг хямраадаггүй ганц том салбар нь худалдаа байхгүй юу. Гэтэл эд нараар сүүлийн 4-5 жил асар их оролдсоны гор одоо ингээд гарч байгаа юм шүү. Тэгэхээр та нар хамаагүй шинэ зүйл бодож олж болохгүй, зүгээр нэг зүйл байгаа нь мах бэлддэг компаниудын ил тод байдал дээр хатуу хандах хэрэгтэй. Үүн дээр ямар нэгэн ашиг сонирхол, авлигал, хээл хахууль байж ерөөсөө болохгүй байхгүй юу.
-Нөөцийн мах бэлтгэдэг тэр 9 компанийн нэг нь Хятад эзэнтэй юм байналээ. Хоёр нь жишээ нь Халтмаагийн Баттулга гишүүний хамаарал бүхий 2 компани юм байна?
-Тэгээд энэ байсан тогтолцооноосоо бид нар янз бүрээр оролдоод байвал 10 жилийн дараа нөөцийн мах бэлддэг бүх компани Хятад эзэнтэй болно гэсэн дохио шүү дээ. Өмнө нь Хятад эзэнтэй компани, Хятад хүмүүс монголчуудын махны нөөцийг бэлдэж байсан түүх бол байхгүй шүү дээ. Тэгээд ингээд ороод ирж байгаа нь юу хэлж байгаа вэ гэхээр яг энэ чиглэлээр бизнес хийдэг байсан улсуудыг ченж гэж нэрлээд тэр хүмүүсийг ажлын байргүй болгосны горыг одоо амсаж эхэлж байгаа юм.
Тийм учраас худалдааны системээр хамаагүй оролдож болдоггүй юм аа гэдгийг бүр хэдэн зуунаараа яриад байгаа нь тэр байхгүй юу. Тийм учраас Монгол улс хүчирхэг байхдаа дэлхийн худалдааны зам хүртэл хийж байсан байхгүй юу даа. Энэ хятад эзэнтэй компани нөөцийн мах бэлтгээд байгаа дээр яг хэн нь муу ажиллаад, Монгол компаниудаа дэмжээгүй нэг талдаа ченж гэж нэрлээд гадуурхсан, тэгээд тэр улсуудыг ажил хийх боломжоор хангаагүй. Нөгөө талдаа тэр улсуудыг нийгмийн нэг тийм буруу хэсэг шигээр ойлголт өгч, төр нь гадуурхсаны гор нь одоо гарч байна шүү дээ. Тийм учраас цаашдаа худалдаа эрхэлж байгаа хүмүүс бол ард иргэдийн хоол ундыг зохицуулж өгч байгаа том үүрэгтэй сайн хүмүүс шүү гэдэг бодлого руу шилжихгүй бол тэд нарыгаа ад үзээд малчин хүнийг тариачин болгоод, худалдаачин болгоод, зоорьтой болгоод тэр их ажлыг нэг хүн хийж амжихгүй шүү дээ.
Малчин гэдэг хөдөлмөр ямар их цаг зардгийг хүмүүс ерөөсөө мэддэггүй юм байналээ л дээ. Мал маллана гэдэг чинь өглөө босоод л орой хүртэл үргэжилдэг цаг наргүй ажил” гэв.
Видео ярилцлагыг үзэх линк:







