
ДЭМБ Конго дахь эбола вирусийн халдварын дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн онц байдлаар зарлажээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусийн халдвар дэгдсэн явдлыг олон улсын түвшний нийгмийн эрүүл мэндийн онц байдлаар зарлажээ.
ДЭМБ уг шийдвэрийг Конго болон хөрш Уганда улсад бүртгэгдсэн эбола вирусийн халдварын тохиолдлуудын тоо 300-г давж, 88 хүн уг вирусийн халдварын улмаас нас барсантай холбоотойгоор гаргажээ. ДЭМБ эбола вирусийн халдварын дэгдэлтийг коронавирусийн халдварын дэгдэлтийн адил цар тахлын хэмжээнд хүрээгүй гэж дүгнэсэн учир улс орнуудад хилээ хаахыг зөвлөхгүй байгаа аж.
Түүнээс гадна ДЭМБ эбола вирусийн халдвар дэгдсэн Итури мужаас 1000 км зайд халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнийг онцолжээ. Эболагийн вирусийн халдвар эбола вирусээр үүсгэгддэг, бөөлжис, цус, үрийн шингэн зэрэг биеийн шингэнээр дамжин халдварладаг онц халдварт өвчин юм.







