
МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сангийн ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 номоо хүлээн авч өнөөдөр ийнхүү уншигч олондоо танилцуулж байна.
Шинэ ирсэн номууд нь хүний оюун ухаан, боловсрол, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлтийг нэгтгэн ойлгуулах, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн сан бөгөөд МУБИС-ийн сургалт, судалгаанд өргөн ашиглагдах юм.
20 номын агуулгыг танилцуулбал:
-Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
-Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
-Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
-Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан
-Дэлхийшил, эдийн засаг, аялал жуулчлал, соёл домог, хүмүүнлэгийн судалгаа зэрэг агуулгыг багтаасан бөгөөд “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой судалгааны эх сурвалжууд юм.


Ийнхүү МУБИС-ийн номын сан АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны бодит үр дүн өнөөдөр уншигч судлаачдын гарт ирж цаашид ч тасралтгүй үргэлжлэх юм.
МУБИС-ийн номын сан нь 2025 оноос эхлэн монголын эрдэмтэн судлаачдын монгол судлалын холбогдолтой бүтээлийг өөрийн номын сандаа хүлээн авч Конгрессын номын санд үнэ төлбөргүй хүргэх ажлыг хариуцдаг. Одоогоор эхний 99 ном Конгрессын номын сангийн сан хөмрөгт нэмэгдээд байна.







