
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын төмөр зам ТӨХК-ийн дарга нарын асуудлаар мэдээлэл өглөө
“Сүүлийн үед миний талаар худал мэдээлэл тарааж байгаа гэх мэдээлэл байгаа тул тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Жишээ нь өмнө нь надтай хамаарал бүхий компани 2008 онд С.Баярын засгийн газрын үед Монгол улсын анхны төмөр зам барих зөвшөөрөл авч төмөр зам барьж байсан түүхтэй. Хорин жилийн өмнө хувийн төмөр зам байтугай хувийн зам ч барьж байсан тохиолдол байгаагүй одоо ч хувийн төмөр зам барьж байгаа аж ахуйн нэгж байхгүй.
92,4 км төмөр зам баригдсанаар Төмөртэйн ордын үнэ цэнтэй болсон дэд бүтэцгүй ямар ч орд байсан үнэ цэнгүй болдог гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Энэ дэд бүтэц бол монголын дэд бүтэц болохоос ямар нэг хувийн компани эзэмшиж давуу эрх эдэлж байгаа зүй байхгүй.
Энэ үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүс надаас нэг л зүйлийг хүссэн Гашуунсухайтаас Цагаан хад орох 19,2 км Оюу толгой компаниас Зам тээврийн яаманд шилжиж ирсэн замыг “Смарт Эко” ХХК дур мэдэн авч далан шороо нь хийгдсэн зам дээр асбальт хучлага хийчихээд зөвшөөрөл өг гэдэг ийм шаардлагыг удаа дараа надад ирүүллээ. Манай яамны зүгээс төрийн өмчийн мэдэлд байгаа замыг хувийн компанид өгөх боломж байхгүй гэдэг хариу өгсөн байгаа.
Хэрэв би төрийн өмчийн замыг хувийн компанид өгөх юм бол З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тохиолдсон үйл явдал ирээдүйд надад ирнэ гэдэг нь тодорхой.
Өнөөдөр өглөө Улаанбаатар төмөр зам ТӨХК-ийн асуудлыг хэвлэлээс авлаа. Үндэсний аудитын газраас зөвхөн санхүүгийн шалгалт хийхэд 370 тэрбумын 12 зөрчлийн акт өгсөн юм билээ. Төрийн өмчийн зохицуулалтын газраас Монголын төмөр замд шалгалт хий гэсэн бичгийн дагуу Зам тээврийн яам дотоод хяналт шалгалтаа хийхэд үнэхээр ийм зөрчил байсан тул холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох үүрэг өгсөн байгаа. Тус асуудал одоогоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэж ойлгосон.









