МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгожээ

Чөлөөт бөхийн мастеруудын “Ardager Aiany 2026” тэмцээнд Монголчууд 12 медаль зүүлээ
Чөлөөт бөхийн мастеруудын “Ardager Aiany 2026” Олон Улсын тэмцээн Казахстан улсын Алмата хотноо болж өндөрлөв. Монголын чөлөөт бөхийн мастеруудын баг тамирчид тус тэмцээнээс нийт 12 медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамирчдын нэрсийг танилцуулъя
Г.Баатарсүрэн алтан медаль
Ш.Энхбаяр алтан медаль
Л.Урианхай алтан медаль
Н.Баямагнай алтан медаль
Б.Батхүлэг мөнгө
Т.Гэрэлчулуун мөнгө
Г.Ганзориг хүрэл
Б.Баяртогтох хүрэл медаль тус тус зүүсэн байна.




Тэгвэл сонгомол төрөлд дараах тамирчид медаль хүртжээ.
Сонгомол бөхийн төрөлд
Г.Баатарчулуун мөнгө
Б.Батхүлэг мөнгө
Т.Гэрэлчулуун хүрэл
Б.Гантулга хүрэл медалийн тавцанд зогссон байна.









