
БНСУ-ын театр, телевиз болон кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах 62 дахь удаагийн Baeksang Arts Awards шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн билээ.
Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэйд тооцогддог тус шагналыг гардуулах ёслолын үеэр БНСУ-ын залуу жүжигчин Чү Ён У телевизийн салбарын Шилдэг шинэ эрэгтэй/эмэгтэй жүжигчид мөн театрын салбарын “Young Theater Award” шагналд нэр дэвшигчдийг танилцуулахаар тайзан дээр гарахдаа зүүн нүдэндээ боолттой гарч ирсэн нь олны анхаарлыг татсан юм.
Тэгвэл жүжигчин залуугийн харьяалагддаг J-WIDE COMPANY агентлаг үүнтэй холбоотойгоор тайлбар мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд Чү Ён У дасгал хийх явцдаа нүдэндээ хөнгөн гэмтэл авснаас өөрөөр түүний эрүүл мэндэд өөр ноцтой асуудал үүсээгүй гэдгийг онцолж, түүний хуваарьт ажлуудад ямар нэг өөрчлөлт гараагүй болохыг дурджээ.







